Ким Чен Ун троллейбусны жолоочид саналаа өгчээ
- 2015-07-21
- Дэлхий
- 0

Хойд Солонгост хот дүүргийн Ардын их хурлын төлөөлөгчдийг дөрвөн жилд нэг удаа сонгодог билээ. Энэ жилийн орон нутгийн сонгууль нь Ардчилсан Солонгосын удирдагч Ким Чен Уны албан тушаалаа авснаас хойшхи анхны сонгууль юм байна. Тэрбээр өнгөрсөн ням гаригт саналаа өгсөн ба энэ талаар “БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Нэгдүгээр нарийн бичгийн дарга, Ардын армийн Ерөнхий командлагч, хайрт нөхөр Ким Чен Ун энэ сарын 19-нд болсон орон нутгийн сонгуульд оролцлоо. Тэрбээр Пхеньяны ардын их хурлын төлөөлөгчөөр троллейбусны жолооч Хо Мен Гым, Сусан дүүргийн төлөөлөгчөөр цахилгаан тээврийн комбинатын цехийн дарга Син Сун Хэг сонгосон байна” хэмээн Хойд Солонгосын цахилгаан мэдээний төв агентлагаас мэдээлжээ.

Сэтгэгдэл (3)
(112.72.13.229)
Яг үнэн энэ орос аялгатай нөхдийг дахин монгол хэлний сургалтанд суулгах саналтай байна. Үхэж дуусахгүй юм аа
(5.254.65.18)
Пхеньян , Улан-Батор гэхээ балиоч ээ
olloo (150.129.143.206)
ug ni Kim Jon Un gevel zuv yumsan