Казахстанд тансаг автомашины худалдан авалт ихсэв
- 2015-07-21
- Дэлхий
- 0

“Rolls Royce”, “Bentley” зэрэг тансаг зэрэглэлийн брэндийн борлуулалт Казахстан улсад өндөр байгаа аж. БНХАУ, ОХУ зэрэг дэлхийн томоохон зах зээлд тансаг зэрэглэлийн автомашины борлуулалт буурсан ч Казахстан, Азербайжан зэрэг хөгжиж буй орнуудад эсрэгээрээ өсч байна. Хойд Америк, Европт өндөр үнэтэй автомашины эрэлт 2020 он хүртэл хоёр хувиар өсөх тооцоотой байгаа бол Азийн хөгжиж буй орнуудад ес гаруй хувиар өсөх таамагтай байна. Тиймээс “RollsRoyce” компани өнгөрсөн онд Азербайжан, Камбож, Мексик, Казахстан зэрэг улсад салбараа нээжээ. Мөн “BMW”-ийн зүгээс “Уламжлалт бус зах зээлд эрэлт маш эрчтэй нэмэгдэж байна” гэж онцолсон байна. Харин “Bentley”-ийн “Bentayga SUV” загварын автомашин тус компанийн Казахстан дахь борлуулалтыг хоёр дахин өсгөх боломжтой гэж салбарынхан үзжээ.

Сэтгэгдэл (2)
(67.183.12.186)
ухаантай удирдагчтай улсын нүүр царай ийм л байна даа
(27.123.214.2)
Saikhan hugjij bn shuu. Manaih hezee hugjih ve??????????????????