“Шинзо Абэг тэвчихгүй” хөдөлгөөн Токиод эхэллээ
- 2015-07-21
- Дэлхий
- 0
Япон улсад Ерөнхий сайдынхаа эсрэг чиглэсэн үндэсний эв нэгдлийн үйл ажиллагаа өнгөрсөн бямба гаригт эхэллээ. Улмаар “Шинзо Абэгийн улс төрийн бодлогыг тэвчихгүй” гэсэн уриалга барьсан японууд Токиогийн худалдааны төв гудамжинджагсчээ. Улмаар таван мянга гаруй жагсагч Японы Засгийн газрын ордны гадаа цугларчээ. Уг жагсаалд Токиогийн их сургуулиудын багш, соёл, боловсролын салбарынхан нэгдсэн байна. “Шинзо Абэгийн улс төрийн бодлогыг тэвчихгүй” гэж Японы нэртэй яруу найрагч Канеко Тотагийн хэлсэн үгийг жагсагчид уриагаа болгосон юм байна. Шинзо Абэг эсэргүүцэгчид машины зогсоол, худалдааны төв, гэрийнхээ цонхон дээр энэхүү уриалгыг нааж, Ерөнхий сайддаа эсэргүүцэл илэрхийлсэн ажээ.

Сэтгэгдэл (0)