С.Лавров, В.Штайнмайер нар Киевийн асуудлаар ярилцжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Германы гадаад хэргийн сайд Вальтер Штайнмайер нар уржигдар Киевийн асуудлаар утсаар ярилцсан байна. Энэ үеэр С.Лавров Украины засгийн газар Донецк, Луганск мужтай шууд яриа хэлэлцээ хийх ёстой гэж мэдэгдсэн хэмээн Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. С.Лавров, В.Штайнмайер нар Украины засгийн газар үндсэн хуулийн өөрчлөлт болон Зүүн өмнөд нутгийн орон нутгийн сонгууль, Донецк болон Луганск мужтай шууд хэлэлцээ хийх ёстой гэсэн хэлцэлд хүрчээ. Түүнчлэн Минскийн хэлэлцээр Украины хямралын тухай иж бүрэн арга хэмжээ нь чухалач холбогдолтойюмгэдгийг онцолсон байна. Мөн өдөр С.Лавров Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Керритэй утсаар ярьжээ. С.Лавров П.Климкинтэй Минскийн хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар ярилцаад, зүүн нутгийн хурцадмал байдлыг намжаахад цаашид хамтран анхаарал тавихаар зөвшилцөн тогтсон юм байна. Энэ талаар С.Лавров “Минскийн хэлэлцээрийг баримталж, Украины Засгийн газар болон Донецк, Луганск хоёр мужтай шууд хэлэлцээ хийснээр Украины үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг шийдэж, Зүүн өмнөд нутгийн онцгой статусыг баталж, орон нутгийн сонгууль явуулахыг батлах хэрэгтэй” гэдгийг яриандаа онцлон дурджээ. Харин Жон Керри, С.Лавров нар Сирийн хямралыг намжаахад хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)