Бүс нутгийн чуулганы төлөөлөгчид мод тарилаа
- 2015-07-17
- Үнэн
- 0

Төв Азийн ойн стратеги ба хамтын ажиллагааны бүс нутгийн хоёрдугаар чуулганУлаанбаатар хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө.Чуулганы зочид төлөөлөгчидөнөөдөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. Уг үйл ажиллагаанд Казакстан,Тажикстан, Узбекистан, Туркменистан, Киргизстан, Хятад зэрэг улсын зочидтөлөөлөгчид болон Ази номхон далайн бүсийн ойн сүлжээний гүйцэтгэх захирлынорлогч Лю Де, БОНХАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ойн бодлогозохицуулалтын газрын дарга Ц.Банзрагч, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиралБ.Саранчимэг нар гар бие оролцлоо. БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаЦ.Цэнгэл мод тарих үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулганаар биддэлхий ертөнцөд тулгамдаж буй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийнялгарал зэрэг олон асуудалын талаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо.Бидний ирээдүйдээ итгэл найдвар бэлэглэх хамгийн том үйлс бол ой модоо арчилжургуулан, ногоон байгууламжаа нэмэгдүүлж, цөлжилттэй тэмцэх юм. Та бүгдийнтарьсан модыг бид бүхэн арчилж ургуулж, эргээд ирэхэд тань их том болгосон байнагэж амлаж байна” гэлээ. Мөн БНХАУ-ын Ойн захиргааны яамны дэд сайд Пенг ЮуДонг “Бидний энэ удаагийн Ази номхон далайн чуулга уулзалт мод тарих үйлажиллагаагаар дуусч байгаад сэтгэл хангалуун байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн 10га газрыг ирэх жил БНХАУ-ын зүгээс тохижуулж өгье. Цаашдаа олон төсөл хөтөлбөрдээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Тус чуулга уулзалтыгБОНХАЖЯ, Тогтвортой ойн менежмент ба нөхөн сэргээлтийн Ази номхон далайнсүлжээ, Монголын байгаль орчны консерциум хамтран зохион байгуулсан юм.



Сэтгэгдэл (0)