Зуун жилийн настай бүтээлүүд

Европ тивд дэлхийн нэгдүгээр дайны гал ид дүрэлзэж байсан 1915 онд хүн төрөлхтний зохиосон бүтээлүүдийг тоймлон танилцуулъя. -Цэргийн зориулалтаар ашиглах гэж англичууд танкыг анх зохион бүтээжээ. “Хуурай замын хөлөг онгоц” гэж нэрлэсэн анхны танкийг Америк тракторыг дууриалган угсарсан байна. -Альберт Эйнштейн Берлин хотод “Харьцангуйн ерөнхий онол” номоо хэвлүүлжээ. -Оросын зураач Казимир Малевич алдарт “Хар дөрвөлжин” зургаа Санкт- Петербург хотод зуржээ. -ФранцынхимичЖоржКлодПарисын үсчний газрын эзний захиалгаар неон гэрлийн чийдэн зохион бүтээсэн байна. -АНУ-ын одон оронч Персиваль Лоуэлл Дэлхий ван гаригийн зургийг сансрын дурангаараа анх удаа авчээ. Тэрбээр тухайн үед шинэ гариг нээснээ мэдээгүй бөгөөд Далай ван гаригийн дагуул гэж үзээд судлаагүй байна. Харин 1930 онд Дэлхий ванг нарны аймгийн ес дэх гариг болохыг тогтоосон аж. -Дэлхийн нэгдүгээр дайн Европ тивийг бүхэлд нь хамарч Германы арми Францын нутаг дэвсгэрт анх удаа химийн хор ашиглаж 5000 хүн амь насаа алджээ. Уг хлорт хорын эсрэг багийг Нобелийн шагналт, Бельгийн химич Фринц Габер зохион бүтээжээ. -Дьюк Каханамок гэгч хавай эр Австралид амьдрах үедээ Серфингийн спортыг санаачилж, хөгжүүлсэн байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)