Австрали, вьетнам иргэд хууль бусаар хил нэвтрэхийг завджээ
- 2015-07-22
- Дэлхий
- 0

Гадна, дотны иргэд аялж, жуулчлах зорилготойгоор хилийн бүс зурваст зөвшөөрөлгүйгээр нэвтрэх тохиолдол нэмэгдэжбайгаа ажээ. Тухайлбал, Хилийн 0257 дугаар ангийн хариуцсан хэсэгт Вьетнам улсын дөрвөн иргэн, Хилийн 0184 дүгээр ангийн хариуцсан хэсэгт Австрали улсын дөрвөн иргэн хилийн бүс зурваст нэвтрэх зөвшөөрөлгүйгээр аялж жуулчлахаар явж байсныг хилчид илрүүлсэн байна. Дээрх иргэнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, нутаг буцаажээ.

Сэтгэгдэл (0)