Мексик эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө жагслаа

Мексик эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулахыг шаардан Мехико хотноо жагссан байна. Уг жагсаалд Мексикийн Конгурессийн эмэгтэй гишүүд, хүний эрхийн тэмцэгчид оролцжээ. Тэд гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэн улсынхаа Дотоод хэргийн яамны үүдэнд жагсчээ. Жагсагчид газар хэвтэн, цагаан шохойгоор өөрсдийгөө тойруулан зурсан байна. Жагсаалд нэгдсэн иргэд Мексикт хүйсээр ялгаварлан гадуурхах гэмт хэрэг хүрээгээ тэлж, эмэгтэйчүүдийг хамгаалах, гэмт хэргийн хохирогч болсон эмэгтэйчүүдэд туслахад шинэ төсөв бүрдүүлэх хэрэгтэй хэмээн уриалсан байна. Хүний эрхийн байгууллагын судалгаагаар өнгөрсөн жилүүдэд Мексик улсад 2,300 гаруй эмэгтэй гэмт хэргийн золиос болон амь насаа алджээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)