В.Путин Япон улсад айлчилна

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Япон улсад албан айлчлал хийх болсон талаар Оросын хэвлэлүүд бичих болсон. Одоогоор айлчлалын тов, бүрэлдэхүүн болон зорилгын талаар Кремлээс тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Энэхүү айлчлалын зорилгыг “Европын хоригоос улбаалан Орос худалдааны түнш хайх болсон. Магадгүй В.Путиний айлчлалын зорилго нь эдийн засаг, худалдааны салбар байж болох юм” гэж барууны мэдээллийн агентлагууд таамаглаж байна. Харин Японы “Никкей” сонинд “Японы Гадаад хэргийн сайд Фумио Кисида ирэх сарын 30-31-нд Москвад айлчилна. Энэхүү айлчлалын үеэр Фумио Кисида, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтай уулзаж, Курилын арал орчмын хилийн маргаантай бүсийн талаар ярилцана. Мөн Кисидагийн айлчлалын бүрэлдэхүүнд Японы тэргүүлэх арван компанийн төлөөлөгч багтах ажээ. Харин ОХУ-ын Төрийн тэргүүн энэ оны сүүлчээр Япон улсад айлчилна” гэж бичжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)