Д.Камерон “Исламын улс”-ын эсрэг төлөвлөгөөг танилцуулжээ
- 2015-07-22
- Дэлхий
- 0

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон Исламын хэт даврагч зэвсэгт бүлэглэлтэй тэмцэх Засгийн газрын таван жилийн төлөвлөгөөг танилцуулсан байна. Тэрбээр шашны хэтдаврагч үзэлтэй тэмцэж, улсынхаа нэгдмэл байдлыг хадгалснаар британичуудыг “Исламын улс” зэвсэгт бүлэглэлд нэгдэхээс сэргийлнэ гэж үзжээ. Дэвид Камероны танилцуулсан төлөвлөгөөнд “Хэт даврагчдын бүлэглэлд элсэх эрсдэлтэй өсвөр насныхны эцэг, эхчүүдэд хүүхдүүдийнхээ хил давах эрхийг хязгаарлах эрх олгох, хямд үнэтэй нийтийн байрыг олшруулснаар иргэдийг нийг- мээс тусгаарлахаас сэргийлэх, интернэтийн үйлчилгээ эрхлэгчдэд хэт даврагч бүлэглэлийг дэмжсэн мэдээллийг устгах шаардлага тавихаас гадна энэ маягийн үзэл суртал хэрхэн тархдаг талаар өргөн хүрээг хамарсан судалгааны ажил эхлүүлэх” зэрэг санаачилга багтсан ажээ. Түүнчлэн Д.Камерон иргэдийг хэт даврагч үзэлд автахад хүргэдэг гол шалтгааныг цохон дурдсан юм байна.

Сэтгэгдэл (3)
cAKpXyopO (188.143.232.43)
SGBlPT http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
nrSDUmssEVoM (188.143.232.43)
MdTE0D http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
pxzMkEllLeNXcFEa (188.143.232.22)
rYbnBm http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com