Грек улс зээлээ төлж эхэллээ

 

Европын холбоо Грек улсад эхний ээлжид 7.6 тэрбум еврогийн богино хугацааны зээл олгосон билээ. Энэ мөнгөөр Грекийн Засгийн газар Европын Төв банк болон Олон улсын валютын санд 6.8 тэрбум еврогийн зээлээ эргүүлэн төлсөн байна. Улмаар Грек тус байгууллагуудаас авах цаашдын санхүүжилтээ баталгаажуулах эхний алхмаа хийжээ. Европын Төв банкид зээлээ төлөөгүй бол, тус банк Грекийн арилжааны банкуудад олгож буй бэлэн мөнгөний санхүүжилтээ зогсоох магадлалтай байв. Европын зээлдүүлэгчид Грект олгох гурав дахь удаагийн зээл тусламжийн хөтөлбөрийг ирэх сарын 6–нд гэхэд эцэслэх ба мөн сарын 17-ноос Грект санхүүжилт олгож эхлэхээр төлөвлөснийг эх сурвалжууд баталж байна. Мөн үүнээс өмнө Грекийн Парламент зээлдүүлэгчдийн зүгээс тавьсан бүх шаардлагыг хэлэлцэж, батлах ёстой аж. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • TkWOmLpVqYNhoesrt (188.143.232.43)

    2016-10-15

    iTGePE http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • AYuscKEKvENHBsolWNJ (188.143.232.43)

    2016-10-15

    9FgDe0 http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • bewDonCp (188.143.232.22)

    2016-08-13

    epivft http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com