БРИКС-ийн банк Шанхайд үйл ажиллагаагаа эхлэв
- 2015-07-22
- Дэлхий
- 0

БРИКС-ийн Шинэ хөгжлийн банк Хятадын эдийн засгийн нэгэн төв болох Шанхай хотод үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тус банк нь 100 тэрбум ам.долларын актив хөрөнгөтэй ба өнгөрсөн онд Бразилийн Форталеза хотноо болсон БРИКС-ийн VI дээд хэмжээний уулзалтын үеэр тус бүлгийн гишүүн улсын тэргүүнүүд гарын үсэг зурж, баталжээ. Шинэ хөгжлийн банкийг энэ сарын эхээр Оросын Уфа хотод болсон БРИКС-ийн VII дээд хэмжээний уулзалтын үеэр албан ёсоор байгуулснаа зарласан юм. Шинэ хөгжлийн банкны гол зорилго нь БРИКС-ийн гишүүн болон хөгжиж буй бусад улсын дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж, тогтвортой хөгжлийг хөхүүлэн дэмжих ажээ. БРИКС- ийн банкны Ерөнхийлөгч Кундапур Ваман Камат “Шинэ хөгжлийн банк ирэх оны дөрөвдүгээр сараас дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж эхэлнэ” гэжээ.

Сэтгэгдэл (3)
YEjitTGPbmmc (188.143.232.43)
47IOTK http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
pYYXJPnnccsyoZG (188.143.232.43)
G5KnUK http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
xxiGURdTPuKpVZbJc (188.143.232.22)
cHqxOH http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com