Японд хэт халснаас 14 хүн амь насаа алджээ
- 2015-07-23
- Дэлхий
- 0

Японд энэ долоо хоног хэт халснаас 6000 гаруй хүн түргэн тусламжийн дуудлага өгч, 14 хүн амь насаа алдсан талаар тус улсын Онцгой байдлын газраас мэдээлсэн байна. Амь насаа алдагсдын олонх нь 65-аас дээш насныхан байсан ба эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан аж. Долдугаар сар бол цаг уурын хувьд Японы хамгийн халуун үе бөгөөд ихэнх нутгаар 37 градус хүрч халдаг байна. Ирэх өдрүүдэд Токиогийн орчмоор хэт халуун үргэлжлэх ба даралт, зүрх, судасны өвчтэй хүмүүст урьдчилан сануулга өгчээ. Мөн энэ долоо хоногийг дуустал Японы эмнэлэг, түргэн тусламжийн төвүүд онцгой байдал зарлан ажиллах юм байна.

Сэтгэгдэл (0)