Төрийн тэргүүнүүдийн ажлын дараа

Дэлхийн нөлөө бүхий улс гүрний удирдагчдын үйл хэрэг, туулсан замнал олны анхаарлын төвд үргэлж өртдөг билээ. Тэр дундаа улс төрийн замналд орохоос өмнөх амьдрал нь олны анхаарлыг татдаг. Д.Медведев, Си Зиньпин, Барак Обама зэрэг энэ цаг үеийн дэлхийн удирдагчид дараах ажил мэргэжлээр амьдралын гараагаа эхэлж байжээ.

-ОХУ-ын Ерөнхийлөгч агсан Борис Ельцин мужаан, барилгын чулууны засалчин байснаа бахархан дурсдаг байжээ.

-ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн хөдөлмөрийн дэвтэр талбайн цэвэрлэгчийн ажлаар эхэлсэн байна.

-АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн дуртай амттан нь мөхөөлдөс. Энэ нь ирээдүйн Төрийн тэргүүн “Baskin Robbins” мөхөөлдсийн дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсантай холбоотой ажээ.

-АНУ-ын Ерөнхийлөгч асан бага Жорж Буш спорт барааны дэлгүүрийн худалдагч байжээ.

-АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон уушийн газар саксфон хөгжимчнөөр ажиллаж сургалтын төлбөрөө хуримтлуулжээ.

-Хятадын удирдагч агсан Мао Зедун бага насаа Шаолины сүмд өнгөрөөсөн ба улс төрийн замналд хөл тавихаасаа өмнө Бээжингийн их сургуульд номын санчаар ажиллаж байжээ.

-Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд, “Төмөр хатагтай” Маргарет Тэтчер Оксфордын их сургуулийг химич мэргэжлээр төгссөн ба биохимийн лабораторид ажилладаг байв.

-Германы анхны эмэгтэй Канцлер Ангела Меркель “Комсомола”-ийн гишүүн байсан ба хими-физикийн мэргэжилтэй ажээ. Тэрбээр 1978-1990 он хүртэл шинжлэх ухааны салбарт ажилласан байна. Ангела Меркель дунд сургуулийн сурагч байхдаа улсынхаа математикийн олимпиадад хоёр удаа түрүүлсэн аж.

-БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпин 16 насандаа буюу 1969 онд илгээлтийн эзэн болж Шэньси мужийн Яньчуань тосгонд хууварилагдан ажиллаж байжээ.

-Ромын пап лам Франциск шашны зүтгэлтэн болохоосоо өмнө Аргентины шөнийн клубт цэвэрлэгчээр ажиллаж байснаа “CNN”-д өгсөн ярилцлагынхаа үеэр дурсчээ.

-Италийн Ерөнхий сайд Сильвио Берлускони Милан хотын барилгын компанид туслах ажилтнаар ажлын гараагаа эхэлжээ. Мөн жуулчдын хөлөг онгоцны дуучин хийж байжээ.

-Украины улстөрч Юлия Тимошенко 1989 онд видеопаркатын газар ажиллуулж эхэлсэн ба 1996 онд улс төрд орсон байна. -Францын Ерөнхийлөгч асан Николя Саркози англи хэлний шалгалтандаа бүдэрч их сургуулийн дипломаа авч чадаагүй байна. Тэрбээр сургуулиа орхин цэцэг хүргэгчийн ажлыг сонгосон байна. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • (122.254.127.81)

    2015-07-24

    хөлдүү тэнэг бичээч

  • z (122.201.21.248)

    2015-07-23

    бичиг үсэгт тайлагдаагүй сэтгүүлч ухна

  • z (122.201.21.248)

    2015-07-23

    бичиг үсэгт тайлагдаагүй сэтгүүлч ухна

  • (43.242.243.253)

    2015-07-23

    Шшш энэ бичээчийн царайг, ажлын гараа гэж бичмээр юм ажлын дараа гэнэээ хэ хэ хэ