БНХАУ-ын консулын газарт Түвдийн төрийн далбаа манджээ

Өнгөрсөн долоо хоногт Түвдийн Дэнзэн Дэлэг Рэнбүүчи Хятадын шоронд 65 насандаа амьсгал хураасан юм. Дэнзэн Дэлэг Рэнбүүчийн дүүгийн хэлж буйгаар Хятадын талаас ар гэрийнхэнд нь одоо хүртэл үхлийн шалтгааныг хэлээгүйгээр үл барам талийгчийн цогцсыг өгөөгүй байна.

Энэ хэргийг эсэргүүцэж Сидней дэх Түвд иргэд БНХАУ-н консулын газрын гадна тайван замаар жагсаал хийж байсан байна. Гэвч консулын газрын хаалга нээгдэх үеэр жагсагчид байр руу нэвтэрч Хятадын төрийн далбааг буулгаж, Түвдийн далбааг мандуулжээ.

Нутаг заагдан цөлөгдсөн улс төрийн хоригдол болоод оюутан голдуу тавин Түвд иргэн уг жагсаалд оролцсон бөгөөд найман иргэнийг Австралийн цагдаагийн газраас баривчилсан аж.

Синьхуа агентлагийн мэдээллэж буйгаар Дэнзэн Дэлэг нь терроризмыг турхирсан, салан тусгаарлалтыг дэмжсэн гэх хэргээр насаараа хоригдох ял эдэлж байсан байна. Дэнзэн Дэлэг Рэнбүүчи эмчийн тусламж авахаас татгалздаг байсан бөгөөд тэрбээр зүрхний шигдээсээр өөд болсон гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)