“Союз ТМА 17” хөлөг амжилттай хөөрлөө
- 2015-07-24
- Дэлхий
- 0

Казахстаны Байконур төвд байрлах ОХУ-ын сансрын станцаас “Союз ТМА 17” сансрын хөлгийг уржигдар амжилттай хөөргөлөө. Олон улсын сансрын станцын ажилтнуудыг хүргэх уг хөлгийн бүрэлдэхүүнд Орос, АНУ, Япон улсын гурван сансрын нисэгч багтсан байна. “Союз ТМА 17” сансрын хөлөг орон нутгийн цагаар лхагва гаригт 03 цаг 02 минутад хөөрсөн байна. Төлөвлөгөө ёсоор хөлөг хөөрснөөсөө хойш зургаан цагийн дараа дэлхийн тойрог замд байрлах станцтай холбогдох юм байна. “Союз ТМА 17” хөлөг онгоцны бүрэлдэхүүнд ОХУ-ын сансрын нисэгч Олег Кононенко, АНУ-ын НАСА-ын сансрын нисэгч Кьелл Линдгрен, Японы сансрын нисэгч Кимияа Юи нар багтжээ. Тэд дэлхийн тойрог замд байрладаг Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа Геннадий Падалка, Михайл Корниенко болон Скотт Келли нартай хамтран ажиллах юм.

Сэтгэгдэл (0)