Пакистаны 200 суурин усанд автжээ
- 2015-07-24
- Дэлхий
- 0

Пакистанд ширүүн бороо орж, Пакистаны Лайах хот орчмоор үерийн гамшиг нүүрлэсэн байна. Тус мужийн нутгаар дайран урсдаг Индус голын усны төвшин нэмэгдсэний улмаас үер буужээ. Үерийн улмаас Ражанпур мужийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн аж. Пакистан улсын Онцгой байдлын албаны мэдээлснээр Ражанпур болон Дера Гази Хан хотуудад үерийн усны төвшин нэмэгдсээр байгаа ба Рожхан болон Лайах хот орчмын 200 гаруй тосгон, суурин усанд автаад байгаа юм байна. Мөн дээрх байгууллагын зүгээс тус улсын Хибер Пахтунхва мужийн Читрал хотод үерийн улмаас гурван хүн амь насаа алдаад байгаа талаар мэдээлсэн байна. Пакистаны нийт газар нутгаар зогсолтгүй үргэлжлэн орж байгаа бороо болон үүнээс үүдэлтэй үер нь тус улсын эрх баригчдыг онцгой байдал зарлаж, яаралтай арга хэмжээ авахад хүргэлээ.

Сэтгэгдэл (0)