Грек Шинэчлэлийн хуулиа баталлаа

Грек улсыг өрөө барагдуулахын тулд эдийн засгийн бүрэн шинэчлэл хийх саналыг зээлдүүлэгч орнуудын зүгээс тус улсын Засгийн газарт тавьсан билээ. Энэхүү асуудлын талаар боловсруулсан хуулийн төслийг батлах эсэх талаар тус улсын Засгийн газар хоёр өдөр хуралдаж, өчигдөр нэгдсэн шийдэлд хүрсэн байна. Грекийн Засгийн газрын хуралдааны үеэр эрх баригч болон сөрөг хүчний дунд ширүүн маргаан өрнөж, санал хураалт орон нутгийн цагаар пүрэв гаригийн дөрвөн цагт өндөрлөсөн аж. Зээлдүүлэгч орнуудын зүгээс тавьсан Шинэчлэлийн хуулийн төслийг Грекийн Засгийн газрын олонхийн саналаар хүлээн зөвшөөрсөн байна. Хуралдааны үеэр Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас улсынхаа хэт зүүнийг баримтлагч намын гишүүдийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Харин зээлдүүлэгчдийн зүгээс тавьсан шинэчлэлийн саналын талаарх хуулийн төслийг тус улсын Европын холбоог дэмжигч сөрөг хүчний намууд бүгд санал нэгтэй дэмжсэнээр энэхүү хуулийг баталсан байна

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)