Титэм вирус БНСУ-ын эдийн засгийг удаашруулжээ

Өмнөд Солонгосын эдийн засаг өнгөрсөн улиралд удааширсан үзүүлэлтэй байна. Тус улсын экспорт буурсан ба титэм вирусийн дэгдэлтээс улбаалан аялал жуулчлалын салбар уналтад орсон нь ийнхүү өсөлттэй байсан Өмнөд Солонгосын эдийн засгийг удаашрахад хүргэжээ. Эдийн засгийн шинжээчдийн илтгэлд 2015 оны нэгдүгээр улиралд Өмнөд Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүн 2014 оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өсч байв. Харин энэ оны хоёрдугаар улирал гэхэд эдийн засгийн үзүүлэлт 0.3 хувиар өссөн гэж тус улсын Төв банк мэдээлсэн байна. Энэ нь эдийн засагчдын таамгаас дутсан үзүүлэлт юм. Энэ сарын 4-нөөс хойш титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй боловч вирусийн хор уршиг наймдугаар сарыг дуустал Өмнөд Солонгосын эдийн засагт нөлөөлнө гэж тус улсын Төв банкны захирал Ли Жү Йеол мэдэгджээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)