Нигерт 40 хүн цуврал дэлбэрэлтийн золиос болов

Нигерийн зүүн хойд нутгийн засаг захиргааны томоохон төв болох Гомбе хотод өнгөрсөн лхагва гаригийн шөнө цуврал дэлбэрэлт болжээ. Уг дэлбэрэлтийн улмаас 40 гаруй хүн амь насаа алдсан байна. Тус улсын Аюулгүй байдлын албаны мэдээлснээр террорист халдлага Гомбе хотын автобусны хоёр зогсоол дээр болсон аж. Хүн олноор төвлөрсөн газарт зохион байгуулсан энэхүү цуврал дэлбэрэлтийг “Боко Харам” бүлэглэл үйлдсэн болов уу гэж орон нутгийн удирдлагууд таамаглаж байгаа ажээ. Мөн хэт даврагчид Гомбе хотын хүнсний захад энэ сарын 16-нд дэлбэрэлт зохион байгуулж, 50 хүн амь эрсдэж, 70 гаруй хүн шархадсан билээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)