Сараана цэцэгт хавтан

Сараана цэцэгт хавтан хэмээх уг бүтээл одоогоор энэ цагийн хамгийн гайхамшигт “ногоон” төслийн нэг гэгдээд буй бөгөөд барихад хамгийн өртөгтэй, хамгийн боломжгүй гэгдэж буй ч бүхний анхаарлыг хамгийн ихээр татсаар байна. Уг төсөл хоорондоо асар өргөн сувгаар холбогдсон хөвөгч хот- арлуудыг бүтээхэд чиглэжээ. Францын архитектор Венсан Каллебогийн боловсруулсан экологид халгүй Lilypad хотхон нь дулаарлын улмаас орох байх газраа олж ядан яваа 50 мянган хүнийг ая тухтай нөхцлөөр хангах боломжтой аж. Арал бүрийн дунд нийтийн усан сан байх ба цэвэр усны арвин нөөцтэй юм. Хөвөгч хот-арлууд адал явдлын жуулчдаас гадна байгалийн гамшгаас дүрвэгсэд хийгээд цагаачдад зориулагджээ. Эл аварга хот 2058 онд манай гаригт нэн тэргүүнд шаардлагатай орон байр болох аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)