Үхлийн эрсдлийг урьдчилан тогтооно

Жирийн нэг цусны шинжилгээгээр үхлийн аюултай өвчтэй эсэхийг нь оношилж болно гэдгийг Шведийн Уппсала их сургуулийн судлаачид хэлж байна. Мэдээж шинжилгээгээр л өвчнийг илрүүлдэг шүү дээ гэж хүн бүхэн хэлэх байх. Гэхдээ Уппсалагийн судлаачдын 12 жилийн хөдөлмөрийн дүнд нээсэн шинжилгээний арга арай өөр юм. Тэд хүний цусан дахь S катепсин хэмээх энзимийн төвшин хэр байна гэдгийг онцлон тодорхойлох аргыг нээжээ. Энэ энзимийн төвшин өндөр байх тусмаа зүрх судасны өвчин, хорт хавдар зэрэг үхлийн аюултай өвчин тухайн хүний биед нуугдаж байгааг илэрхийлдэг байна. Хэрэв энэ шинжилгээг хийлгээд S катепсин өндөр гарвал даруйхан мэргэжлийн эмчид хандсанаар олон сая хүний амь насыг аврах боломж нээгдэж байгаа юм. Тиймээс энэхүү шинжилгээг үхлийн эрсдлийг урьдчилан тодорхойлогч гэж нэрлэж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)