Үүдэл эс бүтээхэд клоны арга ашиглав

Үүдэл эс гэхээр хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд хүнийг хувилах тухай бодол орж ирдэг. Шинжлэх ухаан хараахан тэр төвшинд хүрээгүй ч үүдэл эсийн судалгаа шинжилгээ улам лавширсаар байна. Клоны аргаар төрүүлсэн хамгийн анхны амьтан болох Долли хонийг яаж бий болгосон яг тэр аргаар үүдэл эсийг хувилан бүтээх туршилтыг эрдэмтэд хийж байгаа аж. Энэ нь ч нэлээд амжилттай байгаа гэнэ. Хэрэв үүдэл эсийг хувилан олшруулдаг болвол одоо эмчилгээгүй гэгдэж байгаа өвчнүүдийг анагаах, хамгийн гол нь эрхтэн шилжүүлэн суулгахад донор олддоггүй бэрхшээлээс ангижрахад томоохон алхам болох юм. Үүдэл эсийн тусламжтайгаар хүний эд эрхтэнг лабораторад ургуулж чадвал, эрхтэн шилжүүлэн суулгах гэж донор хүлээн цаг алдах шаардлагагүй болно гэсэн үг. Тэгэхээр үүдэл эсийн судалгаанд гарсан амжилт бүхэн олон сая хүний амь насыг аврах нэн чухал ач холбогдолтой.

И.БАЯРЖАВХЛАНТ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)