Б.Обама Африкт тэрбум ам.доллар хуваарилна

 

АНУ-ын банкууд Африк тивийн бизнесийн хөгжилд зо- риулан нэг тэрбум ам,долларын хөрөнгө хуваарилах “аян” өрнүүлсэн тухайгаа Кенийн нийслэл Найробу хотод болж буй Олон улсын аж ахуйн нэгж дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Барак Обама ярьжээ. Тэрбээр “Африк дэлхийн хурдацтай өсч буй бүс нутгийн нэг бөгөөд оршин суугчид нь ядуурлаас гарч байна” хэмээсэн байна. Африкийн хөгжлийн хөрөнгийн ихэнх хувийг эмэгтэйчүүд, залуучуудыг дэмжих зорилгоор сан, бизнесийн салбарт түрүүлж хуваарилах юм байна. Олон улсын аж ахуйн нэгж дээд хэмжээний уулзалтад 20 гаруй хууль тогтоогч, 200 гаруй хөрөнгө оруулагч оролцож байгаа ажээ. Барак Обама хурлаа дуусгаад Этиоп, Кени улсад албан айлчлал хийхээр төлөвлөсөн юм байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)