Хиллари Клинтон “улсын нууц задруулаагүй” гэв

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон түүний хувийн шуудангаар дамжуулан мэдээлэл солилцдог гэсэн мэдэгдлийг үгүйсгэсэн байна. “Би ямар ч нууц мэдээлэл дамжуулсан болон хүлээн авч байгаагүй” хэмээн хатагтай Клинтон Айова мужийн дэмжигчидтэй хийсэн уулзалтын үеэрээ мэдэгдлээ гэж “Reuters” агентлаг мэдээлсэн байна. Хиллари Клинтон Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа албаны хаягаар бус хувийн хаягаар нууц материал дамжуулдаг байсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаад байгаа билээ. Албаны хүмүүс түүний энэхүү үйлдлийг аюулгүй байдлын үүднээс ноцтой хохирол учруулж, төрийн нууцад хамаарах чухал баримт бичгийг хакердуулах эрсдэлд оруулсан хэмээн буруушаасан юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (124.158.77.8)

    2015-07-27

    АНУ-д төрийн эрхийг хэдхэн гэр бүл хувьчлан эзэмшдэг. Монгол ч удахгүй ийм болж магадгүй