Агаарын бохирдлыг багасгах талаар ХБНГУ-тай туршлага солилцлоо

Монгол  Улсын  агаарын  чанар,  бохирдолтын  асуудлаарх  шинжээчдийн  уулзалтыгМонгол,  Германы  Байгаль  орчны яамд хамтран  зохион байгууллаа.    ХБНГУ-аасМонгол  Улсад  суугаа  Онц  бөгөөд  Бүрэн  эрхт  Элчин  сайд  Герхард  Тийдемани  ,БОНХАЖЯ-ны  Хүрээлэн  буй  орчин  байгалийн  нөөцын  удирдлагын  газрын  даргаГ.Нямдаваа,  ЦУОШГ-ын Орчны  шинжилгээний  хэлтсийн  дарга  Ж.Батбаяр   нарыналбаны хүмүүс, эрдэмтэн, судлаачид уг уулзалтад оролцлоо.  ХБНГУ-ын Элчин сайдГерхард Тийдеманий хэлснээр,   тус улс   хэдхэн жилийн өмнө агаарын бохирдлоортэргүүлэх эгнээнд ордог байжээ. Гэхдээ шат дараатай олон ажлын үр дүнд агаарынбохирдлоо   бууруулж  чадсан  байна.  Харин  БОНХАЖЯ-ныХүрээлэн  буй  орчинбайгалийн  нөөцын  удирдлагын  газрын  дарга  Г.Нямдаваа   “2010-2015  онд  гэрхороололд  оршин  суух  өрхүүдэд  утаагүй  зуух  тараах,  түүхий  нүүрсний  хэрэглээгбагасгах гэх зэрэгт “Цэвэр агаар”  төслөөс  нийт 89.84 тэрбум төгрөгийн  санхүүжилтгаргасан.  ХБНГУ-тай хамтран зохион байгуулж байгаа уг уулзалт  бидний хамтынажиллагааны гол үндэс  суурь  болж,  агаарын бохирдлыг  багасгах  талаар  туршлагахуримтлуулахад их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн ХБНГУ-ынҮндэсний их сургуулийн  доктор Гүнтэр Баумбах “2011 оны Дэлхийн банкны тайландМонгол Улс,  Улаанбаатар хот тоосжилтоороо дэлхийд  нэгдүгээрт   жагссан байсан.Улаанбаатар  хотын  хувьд  хойд  талаараа  шигүү  гэр  хороололтой,  дөрөвдүгээрцахилгаан станцаас бусад нь утаа тоосжилтыг шүүх шүүлтүүргүй, гэр хороолол болонавтомашины шороон зам тоосжилтыг их үүсгэдэг. Түүнчлэн суудлын болон нийтийн тээвэрт явж буй автобуснуудын ялгаруулах хорт утаа гээд агаарын бохирдолд нөлөөлжбайгаа  олон хүчин зүйлс байна.  Энэ бүгдийг шийдвэрлэхэд  зөв аргачлал хэрэгтэй.Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас манай улсад утаан хөшиг ихэсч, эрүүл мэндэдзаналхийлж эхэлсэн.  Бид 1957 онд агаарын бохирдолтой тэмцэх комисс  байгуулж,1970  оныг  Байгаль  хамгаалах  жил  болгон  зарлаж,  1985  онд  анхны  утаа  хэмжихдохиолол байрлуулж, хорт утааг ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хааж эхэлсэн. Мөнтүүхий  нүүрсний  хэрэглээг  бүрэн  зогсоож,  үйлдвэрүүдийн  яндангаас  гарах  утаагбүрэн цэвэрлэх төхөөрөмж суурилуулсан зэрэг ажлуудыг хийсэн” гэлээ. ЦУОШГ-ынОрчны  шинжилгээний  хэлтсийн  дарга  Ж.Батбаяр  “Монгол  Улсад  агаарбохирдуулагчийг  хянаж  шинжилж  байдаг  10  станц  байдаг.  Бидний  хийсэнсудалгаагаар агаарын бохирдолд гэр хороолол 80 хувь, авто машин 10 хувь, цахилгаанстанц  зургаан  хувь,  хөрс  шорооны  бохирдол  дөрвөн   хувиар  нөлөөлж  байна.Улаанбаатар хот дөрвөн уулын дунд хотгор газар оршдог нь утаат хөшиг тогтох голүүсвэр болж байна” гэсэн юм. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)