М.Каддафийн хүүд цаазын ял оноолоо
- 2015-07-30
- Дэлхий
- 0
Ливийн Триполи хотын шүүхээс тус улсын удирдагч агсан М.Каддафийн хүү Сейф аль-Ислам Каддафи болон төрийн дээд албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүнд цаазаар авах ял оноожээ. Тухайлбал, Ливийн Ерөнхий сайд асан Аль-Багдади, тагнуулын албаны дарга Абдалла ас-Синуси нарт ялын дээд хэмжээ оноосон байна. Тэднийг 2011 онд тайван жагсаалд оролцогсдыг буудсан, шоронгоос оргохоор завдсан хэрэгт буруутгасан аж. М.Каддафийн хоёр дахь хүү болох Сейфийг 2011 онд Нигерийн улс руу нэвтрэхээр завдахад нь босогчид саатуулжээ. Шүүх хурлын танхимд М.Каддафийн хүү суугаагүй ба мэдүүлгээ видео сувгаар өгсөн байна. М.Каддафиг засгийн эрхээс түлхэн унагасны дараа Ливид өрсөлдөгч бүлэглэлүүдийн хооронд тэмцэл өрнөж, “Исламын улс” бүлэглэл нутгийн нь нэлээд хэсэгт хяналтаа тогтоосон аж.
Сэтгэгдэл (0)