Онцгойгийнхон спортын ордонтой боллоо

Онцгой байдлын албаны хамт олон спорт заалтай боллоо. Спорт заалыг хүлээлгэж өгөх ёслол өнгөрсөн баасан гаригт нийслэлийн ОБГ-т болов.Онцгой байдлын албаны хамт олон спорт заалтай боллоо. Спорт заалыг хүлээлгэж өгөх ёслол өнгөрсөн баасан гаригт нийслэлийн ОБГ-т болов. Монгол Улсын Шадар сайд М.Энхболдын санаачлагаар тус газарт 2009 онд “Аврагч” биеийн тамир спортын хороо байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлж байсан. Нийт 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэй, 1843.8 ам.дөрвөлжин метр талбайтай, 256 хүний суудалтай уг спорт зааланд олон улсын чанартай уралдаан, тэмцээн зохион байгуулах боломжтой. Онцгой байдлын албаны хамт олны санаачлагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Аврагч” спорт хорооны албан хаагчдаас тив, дэлхий, олон улсын болон улсын чанартай тэмцээнээс 600 гаруй медаль хүртжээ. Өнгөрсөн оноос хойш гэхэд тив, дэлхий, дэлхийн цом, нэрэмжит тэмцээнээс 200 гаруй медаль авч, шинээр ОУХМ дөрөв, спортын мастер найм, дэд мастер 10 төрөн гарсан байна.

М.Өнөр
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)