Ким Чен Унд Энхтайваны төлөө шагнал олгоно

 

Индонез дэх Сукарногийн нэрэмжит боловсролын сангаас Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Унд Энхтайваны төлөө хэмээх нэр хүнд бүхий шагналаа ирэх есдүгээр сард олгохоор болжээ. Индонезийн анхны төрийн тэргүүний нэрэмжит энэ санг түүний охин Рачмавати Сукарнопутри тэргүүлдэг ба Энхтайваны төлөө шагналаа өмнө нь Махатма Ганди, Мьянмарын сөрөг хүчний зүтгэлтэн Аун Сан Су Кью зэрэг нэр хүндтэй улстөрчдөд олгосон аж. “Нео колонолист имперализмын эсрэг тэмцэж буй нь төлөө түүнийг алдаршуулах ёстой” хэмээн сангийн тэргүүн өгүүлсэн байна. Рачмавати нь хоёр Солонгосыг нэгтгэх үүрэг бүхий Умард Солонгосын тусгай хороонд ажилладаг аж. Мөн түүний эгч Мегавати Сукарнопутри улс төрийн нөлөө бүхий намын тэргүүн ба өмнө нь Индонезийн Ерөнхийлөгчийн алба хашиж байжээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • mongol (202.21.106.158)

    2015-08-06

    Manai mongold heden jiliin daraa kommunizm butsaj ireh bolno.ardchilal gedeg gaj togtoltsoog buruu muu muuhai zuil gedgiig hun bolgon oilgoj uhaarlaakommunizm mandtugai.kim chen un mandtugai

  • (202.21.106.151)

    2015-08-05

    Зөв зөв. Аргагүй. Баабарын нийтлэлийг уншаад энэ хүнийг Зүүн Азид энх тайвныг сахигч хамгийн гол хүн болохыг ойлгосон. Энэ байхгүй, тэгээд улсынх нь дэглэм нь унах юм бол жинхэнэ гамшиг гэгч тохиох юм гэнэлээ. Унаасаа илүү ард түмэн нь иргэншлийн эсрэг ***** болох юм. 3 үеэрээ харгис дэглэмд хүмүүжсэн нийгэм гэдэг бол зүгээр л тахал. Одоо бид өөрсдөөсөө ч жишээ авч болно шүү дээ. Коммунизм сүйрээд 20 гаран жил болж байхад бидний нийгмийн сэтгэлгээ ерөөсөө дээшилж өгөхгүй байна. Үхширсэн үзэл сурталтайгаа зууралдсаар. Хөгжил дэвшил ч бас саад тотгортоо хүлээтэй.

  • (112.72.13.249)

    2015-08-05

    Индонезийн Ерөнхийлөгч Сукарно монгол улсад айлчилж байсныг санаж байна. 1950-иад оны сүүлч байх. Имперализмын төлөө тууштай тэмцэгч байсан даа.