Хөлбөмбөгчдийг тоглолтынх нь үеэр буудан хөнөөжээ
- 2015-08-05
- Дэлхий
- 0

Сальвадорын Дельгадо хотноо орон нутгийн хөлбөмбөгийн багуудын хооронд болсон тоглолтын үеэр нэг багийн нь таван тоглогчийг буудан хөнөөснийг -elsalvador. com- сайтад мэдээлжээ. Хоёр багийн тоглолт дуусахад дөхөж байхад гар буугаар зэвсэглэсэн 10 орчим хүн гарч ирээд багийн хөлбөмбөгчдийг буудаж эхэлсэн байна. Энэ үеэр хүмүүс үймж, зугтахын оролдон тоглолтын талбай дундуур гүйлдсэн аж. Цагдаа нар хэрэг гарсан даруй сэжигтнүүдийг халуун мөрөөр нь саатуулж чадаагүй байна. Хэргийн газар нь гэмт хэргийн хоёр өөр бүлэглэлийн хяналтад байдаг тул цагдаагийнхан энэ үйл явдлыг бүлэглэл хоорондын тэмцэлтэй холбоотой байх магадлалтай гэж үзжээ.

Сэтгэгдэл (1)
BI (103.10.22.154)
END UUL BAATRIIN ZURAG YAMAR HAMAA BNAA DURAKAA