Брэнт маркийн газрын тос 50 ам.доллараас хямдарлаа
- 2015-08-05
- Дэлхий
- 0

Хойт тэнгисээс олборлодог Брэнт маркийн газрын тосны үнэ 50 ам.доллараас доош буусан нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш анхны тохиолдол юм. Үүнийг дагаад Оросын мөнгөн тэмдэгтийн ханш ам.долларын эсрэг улам суларч, 63 рубль болсон байна. Хятадад эдийн засгийн өсөлт саарч, үйлдвэрлэлийн салбар дахь идэвх буурсан тухай мэдээлэл газрын тосны үнэ буурахад зохих нөлөө үзүүлсэн аж. Хятад нь газрын тосны хэрэглээгээр АНУ-ын дараа буюу дэлхийд хоёрт орох том зах зээл билээ. Мөн Ираны эрх баригчид тус улсын эсрэг тавьсан эдийн засгийг хоригийг цуцалснаас хойш нэг долоо хоногийн дотор газрын тосны нийлүүлэлтээ өдөрт0.5 сая, сарын дотор нэг сая баррелиэр нэмэгдүүлэх боломжтой гэдгээ өнгөрсөн ням гаригт мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)