Германы ерөнхий прокурорыг огцруулжээ

 

Германы Хууль зүйн сайд Хайко Маас тус улсын ерөнхий прокурор Харальд Рангег огцруулах шийдвэр гаргажээ. Хууль зүйн сайд ерөнхий прокурорт итгэх итгэл бүрэн үгүй болсныг өгүүлж, хэрэгжүүлсэн алхмууд нь олон нийтэд үйл явдлын тухай буруу төсөөлөл бий болгож буйг мэдэгдсэн байна. Ерөнхий прокурор асан Х.Ранге өнгөрсөн долоо хоногт “Netzpolitik.org” мэдээллийн сайтын сэтгүүлчдийг төр засгаасаа урваж, улсын нууцыг задруулсан хэрэгт буруутай хэмээн үзэж, тэдний эсрэг мөрдөн шалгах ажил эхлүүлэх үүрэг өгсөн аж. Удалгүй тэрбээр мөрдөн шалгах ажлыг түр зогсоож, “Netzpolitik.org” сайт дахь дуулиант нийтлэлд улсын нууцыг задруулсан гэж дүгнэж болох эсэхийг шинжээчдээс асуух хэрэгтэйг хэлжээ. Мөн Берлин дэх төр засгийн удирдлагаас хэргийг шалгах ажлаа зогсоох тухай үүрэг авснаа хэлж, Засгийн газар энэ үйлдлээрээ шүүх засаглалын бие даасан байдлыг алдагдууллаа хэмээн буруутгасан байна. Өмнө нь Үндсэн хуулийг хамгаалах холбооны албанаас интернэт сүлжээнд тагнах ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж буйгNetzpolitik.org сайт дах нийтлэлд бичсэн аж. Энэ нийтлэлээс үзэхэд хөтөлбөрийн хүрээнд нийгмийн цахим сүлжээнд дэх мэдээллийг шинжилдэг тусгай алба байгуулах аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)