Эмиратын эрх баригчид Йеменд цэргээ оруулжээ

Арабын нэгдсэн Эмират улс танк, хуягт тээвэрлэгч бүхий зэвсэгт хүчнийхээ бригадыг Йемений нутагт оруулсныгUPI агентлагаас мэдээлжээ. Гэвч Эмиратын эрх баригчид Йеменд цэргийн анги нэгтгэлээ оруулснаа албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна. Бахрейн, Кувейт, Катар, Иордан, Марокко, Судан, Египет зэрэг тус бүс нутгийн орнууд Йемений хууль ёсны Засгийн газрыг дэмжиж, босогчдын эсрэг олон улсын эвсэл байгуулсан. Эвсэлд орсон орнуудын нисэх хүчин өнгөрсөн гуравдугаар сараас хойш Йемений нутгийг бөмбөгдөж буй юм. Эвслийн гишүүн эдгээр оронд исламын шашны суннит урсгалыг дагагчид эрх барьдаг. Харин хоутугийн босогчид нь шийт урсгалыг дагагчид ба тэдэнтэй шүтлэг нэгтэй Ираны эрх баригч босогчдод дэмжлэг үзүүлдэг. Өмнөд Йемен дэх Засгийн газрын талыг баримтлагч цэргийн командлагч тус улсад Саудын Араб болон Эмиратын цэргийн анги нэгтгэл өнгөрсөн сараас эхлэн байлдаж буйг “Нью Йорк таймс” сонины сэтгүүлчид ярьсан байна. Мөн “Аль Жазира” сувгаар цацсан Йемен дэх үйл явдлын тухай дүрс бичлэгт Эмиратын зэвсэг хүчинд ашиглаж буй Орост үйлдвэрлэсэн “БМП-3” хуягт тээвэрлэгч, Францад үйлдвэрлэсэн “Леклерк” танк буужээ. Шийт болон суннит шашинтнуудын хоорондын тэмцэл 1000 гаруй жилийн түүхтэй. Сирид эрх барьж ирсэн Б.Асад тэргүүтэй алавитууд нь шийт шашинтан бол тус улсын иргэдийн олонхи нь шийт шашинтан юм. Мөн Иранаас бусад хөрш орнуудад нь суннитууд олонхийг бүрдүүлж эрх барьдаг тул Сирийн сөрөг хүчнийхнийг дэмжиж, мөнгө зэвсгээр хангадаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.13.56)

    2015-08-06

    neg negniigee barij iddeg tuuhtei shuudee