Галт тэрэгний ослоор 24 хүн амь насаа алдав

Энэтхэгийн Мадхя Прадеш мужид галт тэрэгний хоёр цуваа хоорондоо хоёр минутын зайтай замаасаа гарснаас 24 хүн амь насаа алдаж, 25 хүн бэртжээ. Эсрэг чиглэлд явсан хоёр галт тэрэг үерийн усанд автсан гүүрэн дээгүүр гарч байсан ба хэд хэдэн вагон нь голд унасан байна. Энэтхэгт борооны улирал болж, хур тунадас ихээр орсноос төмөр замын далан усанд эвдэрсэн аж. Түүнчлэн төмөр замаар өдөр тутам 23 сая хүн зорчдог ба дэд бүтэц, хөдлөх бүрэлдэхүүн нь нэлээд хуучирснаас осол байнга тохиолддог аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)