Умард Солонгос цагийн бүсээ өөрчиллөө
- 2015-08-10
- Дэлхий
- 0

Умард Солонгосын эрх баригчид өөрийн гэсэн цагийн бүстэй болсныг тус улсын Цахилгаан мэдээний агентлагаас мэдээлжээ. Пхеньяны шинэ цагийн бүс нь хуучнаасаа 30 минутаар зөрүүтэй аж. Өмнө нь Умард Солонгос GMT+ 9.00 цагийн бүсэд ордог байсан бол одоо GMT+ 8.30 бүсэд орсон байна. Солонгос улс 1910 онд Японд эзлэгдэхээсээ өмнө цагийн энэ бүсэд орж байсан тул Умардын эрх баригчид энэ үйлдлээ Японы империализмтай хийсэн тэмцлийн бэлгэ тэмдэг хэмээн үзжээ. Умардын эрх баригчид Японы дарангуйллаас чөлөөлөгдсөнийхөө 70 жилийн ойгоор цагийн бүсээ ийн өөрчилсөн байна. Өмнөд Солонгос мөн 1954 онд GMT+ 8.30 цагийн бүсэд орсон ч 1961 онд эргээд GMT+ 9.00-д шилжсэн түүхтэй. Өмнөд Солонгосын эрх баригчид Умардын талын энэхүү үйлдэл нь цаашид хоёр орны стандартуудыг нэгтгэж, зааг ялгааг нь өөрчлөх ажилд саад учруулж болзошгүй гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл (0)