Ла-Маншийн хонгилыг шөнөдөө хаадаг болж болзошгүй
- 2015-08-10
- Дэлхий
- 0

Ла-Маншийн хоолойн доогуурх хонгилыг шөнийн цагаар хаадаг болгох талаар Францын Кале хотноо хэлэлцэж эхэлжээ. Өмнө нь Суданаас гаралтай нэгэн цагаач Их Британид нэвтрэхийн тулд шөнийн цагаар 51 км урт хонгилыг явган туулсны дараа энэ тухай хэлэлцэж эхэлсэн аж. Цагаач эр хяналтын хэдэн зуун камерт огт өртөлгүй алхаж галт тэрэгний хонгилыг туулсан нь ийн шуугиан дэгдээжээ. Галт тэрэгнүүд хонгилоор 150 км/ц хурдтай туулдаг тул цагаач эр шууд амиа алдах эрсдэлтэй байжээ. Энэ үйл явдал хонгилд аюулгүй байдлыг хангах талаар хангалттай ажиллахгүй байна гэсэн шүүмжлэл дагуулсан аж. Франц, Их Британийг холбосон газар доорхи хонгилын үйл ажиллагааг“Eu-rotunnel” компани удирддаг. Хонгилоор автомашин, ачааны болон суудлын галт тэрэг зорчдог юм. Их Британийн хууль тогтоомж цагаачдад илүү ээлтэй тул тэдний нэлээд хэсэг нь тус улсыг зорьдог.

Сэтгэгдэл (0)