Суэцийн сувгийн өргөтгөлийг дуусгажээ

 

Египетийн Исмаил хотноо Суэцийн сувгийн өргөтгөлийг ашиглалтад өгөх ёслол өнгөрсөн долоо хоногт сүр дуулиантай болжээ. Ёслолд 100 гаруй орны төлөөлөгч оролцож, Египетийн иргэд бүх нийтээрээ амарсан байна. Сувгаар хөлөг онгоцуудыг хоёр тал руугаа нэгэн зэрэг зорчих боломж олгож буй энэхүү өргөтгөлийг нэг жилийн дотор барьж дуусгасан байна. Сувгийн өргөтгөлийг санаачилж зохион байгуулсан тус улсын Ерөнхийлөгч Абдель-Фаттах ас-Сиси суваг шинэчлэгдсэнээр дэлхий дахин ач тусаа өгнө хэмээн дүгнэсэн аж. Газар дундын тэнгис Улаан тэнгис хоёрыг холбосон Суэцийн сувгийг анх10 жилийн турш барьж, 1869 онд ашиглалтад оруулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)