Ван И: Африк дахь авлигыг шүүмжлэх хүн нь Б.Обама биш
- 2015-08-11
- Дэлхий
- 0

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Африк дахь авлигын цар хүрээний тухай Ерөнхийлөгч Б.Обамагийн хэлсэн үгийг шүүмжилжээ. Б.Обама өнгөрсөн сард Кенид айлчлах үеэрээ энэ сэдвийг хөндсөн байна. Харин Ван И Либерид айлчлах үеэрээ Африк тив дэх ард иргэд гадаадаас ирсэн хэн нэгэн тэднийг шүүмжлэхийг хүсээгүй гэдгийг өгүүлсэн аж. Мөн засаг төр нь авлигад автсан эсэхийг тухайн орны ард иргэд л тодорхойлох эрхтэй хэмээжээ. “Африк тивийн иргэд гаднын орнуудыг эх оронд нь хүрэлцээтэй хоол хүнс, ажлын байр, толгой хоргодох орон байр бий болгоход нь туслаасай гэж хүсдэг ба Хятад л үүнийг хийдэг” хэмээн Ван И мэдэгджээ.

Сэтгэгдэл (0)