Фергюсонд дахин буудалцаан боллоо

 

АНУ-ын Фергюсон хотноо цагдаагийн ажилтан Майкл Браун хэмээх хар арьст хүүг буудан хөнөөсний нэг жилийн ойн арга хэмжээний үеэр тус хотын гудамжинд дахин буудалцаан болжээ. Сент-Луис тойргийн цагдаа нарын өгүүлснээр олон нийтийн арга хэмжээний үеэр буун дуу гарч, цагдаа нар хариу гал нээсэн байна. Майкл Брауныг дурсах өдөрлөгт хэдэн зуун хүн оролцож, иргэд тайван жагссан аж. Гашуудлын ёслол эхлэхэд хүмүүс хоёр цагаан тагтаа нисгэж, дөрвөн минут дуугүй зогсчээ. Ямар нэг зэвсэггүй, цагдаад бууж өгөхдөө гараа өргөн сөгдөж суусан Майкл Брауныг буудан хөнөөснөөс цогцос нь гудамжинд дөрвөн цаг хэвтсэн түүхтэй. Өнгөрсөн оны наймдугаар сард болсон энэ үйл явдлын дараа цагдаа нар иргэдтэй зүй зохисгүй харьцаж, амь насыг нь хөнөөсөн үйл явдал удаа дараалан болж, АНУ даяар эсэргүүцлийн жагсаал болсон юм. АНУ-ын цагдаагийн ажилтнууд энэ он гарснаас хойш800 орчим хүнийг буудан хөнөөгөөд буй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)