Украины армид тэсрэх бөмбөг илрүүлэхэд илбэнх ашиглана

 

Украины Харьков хотноо байрлах тус улсын Зэвсэгт хүчний саперын анги нэгтгэлд илбэнхийг тэсрэх бөмбөг хайх ажилд ашиглахаар болжээ. Өнгөрсөн хавар тус ангийн цэргүүд анч нохдод боорлуулсан илбэнх олж, торонд тэжээн эмэгчинг нь олж өгсөн байна. Цэргүүд тэдэнд тусад нь торон хашаа барьж өгч, удахгүй төрөх үр зулзагыг нь тэсрэх бөмбөг хайх ажилд сургахаар болжээ. Умард Америкт илбэнхийг гэрийн тэжээвэр амьтан болгосон нь элбэг хэдий ч амьтан судлаачид энэ амьтныг сургахад хэцүү хэмээн үздэг. Зарим улс оронд тэсрэх бөмбөг илрүүлэх ажилд харх хүртэл ашигладаг туршлага байдаг аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)