Шотландад генийн өөрчлөлттэй хүнсний ногоо тарихыг хориглоно

 

 Шотландын Хөдөө аж ахуйн сайд тус улсад генийн хувьд өөрчилсөн хүнсний ургамал тариалахыг хориглохоор төлөвлөж буйг мэдэгджээ. Тэрбээр Шотланд улс хүнсний үйлдвэрлэлийнхээ ирээдүйг эрсдэлд оруулахад бэлэн биш гэдгээ өгүүлсэн аж. Сайд Европын холбоонд хандан Шотландын нутагт генийг нь өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүнийг хориглох талаар хүсэлт гаргасан байна. Гэвч фермерүүдийн үйлдвэрчний эвлэлүүд сайдын шийдвэр тэдний сэтгэлийг гонсойлгосон гэдгийг хэлжээ. Европын холбооны дотоод журмын дагуу тухайн оронд генийг нь өөрчилсөн хүнсний ургамал тарихын тулд зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Мөн гишүүн орнуудад өөрийн газар нутагт генийн өөрчлөлттэй хүнсний ургамал ургуулахыг хориглох юмуу хязгаарлахыг зөвшөөрсөн журам энэ жилээс үйлчилж эхэлсэн.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)