Д.Трампыг Бүгд найрамдах намын чуулганд урьсангүй
- 2015-08-11
- Дэлхий
- 0

АНУ-ын Бүгд най-рамдах намын удирдлагууд Ерөнхий лөгчид нэр дэв шигч тэрбумтан Д.Трампыг ням гаригт Атланта хотноо болох чуулгандаа үг хэлүүлэх байсан боловч урилгаа цуцалж түүнийг оролцуулахгүйгээр шийджээ. Энэ нь сүү лийн үед дуулиан тариад буй түүний хэд хэдэн мэдэгдэлтэй хол боотой. Тухайлбал, Д.Трамп өнгөр сөн до лоо хоногт Бүгд найрамдах намын бусад нэр дэвшигчтэй цуг телевизийн мэтгэлцээнд оролцох үеэр хөтлөгч эмэгтэй Меган Келли түүнд нэлээд хурц асуултууд тавьсан аж. Үүний дараа ням гаригт нэр дэвшигч“СиЭнЭн” сувагт ярилцлага өгөхдөө хөтлөгч эмэгтэйн арга барилын тухай ярихдаа“Та нар түүний нүднээс цус урсч байхыг харсан байлгүй. Цус хаанаас л бол хаанаас садарч байсан” хэмээн өгүүлсэн аж. Түүний энэ үгийг америкчууд, нэн ялангуяа эмэгтэйчүүд хөтлөгчийг сарынхаа мөчлөгөөс болж, ажил үүргээ сайн гүйцэтгэж чадахгүй байсан гэх санаа цухалзуулсан гэж үзжээ. Энэ ярианаас нь болж түүнийг эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үзэлтэй хэмээн буруутгасан байна. Өмнө нь намынхаа доторх сунгаанд тэргүүлж явсан түүний хувьд энэ нь том цохилт болж, тэрбумтан тийм санаа огт агуулаагүй хэмээн өөрийгөө хаацайлсан аж. Харин Бүгд найрамдахчууд намынхаа чуулганд Трампын оронд сэтгүүлч эмэгтэйг урьсан байна.

Сэтгэгдэл (3)
Mng khukh (87.97.126.221)
Amerikiin aluurchid aly ny ch adilkhan.Atomiin bumbug khayaj gai tarysan.Arab ulsuudiin khoorond,oros ukrainii khoorond yas khayj buun tulaan allaga.Evropiin kholboog orostoi muudalchuulj bas buun asuudal....
(112.72.13.210)
ENE MEDREL MUUT AMERIKIIN YERONHIILOGCH BOLJ ALAH VII
Мон (122.201.24.245)
Манай улс торчид монготэйл бол сэтгэл мэдрэлийн овчтой хунеер ч хамаагуй уих-н гишуун болно та сайхан байсан ард тумэн г яасан ч яадгийн л гене дээ