С.Берлускони эдлэнгээ 500 саяар худалдана

 

Италийн Ерөнхий сайд асан С.Берлускони Сардини арал дахь эдлэнгээ 500 саяар худалдахаар төлөвлөж буйг тус улсын “Corriere della Sera” сонинд өгүүлжээ. Нийт 50 мянган ам. метр талбай бүхий эдлэн албан ёсоор бол түүний удирддаг“Immobiliare Idra SpA” компанийн өмч аж. Эдлэнг худалдан авах сонирхлоо одоогоор хэн нэгэн илэрхийлээгүй байна. Харин С.Берлусконийн төлөөлөгчид энэ мэдээллийг батлаагүй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)