Грек улс төсвийнхөө талаар зээл олгогчидтой тохиролцжээ
- 2015-08-12
- Дэлхий
- 0

Грекийн Засгийн газар ирэх гурван жилийн турш төсвөө хэрхэн бүрдүүлэх талаар зээл олгогчидтойгоо тохиролцжээ. Шинэ төлөвлөгөө ёсоор ДНБ-тэй нь харьцуулсан төсвийн алдагдлын хэмжээг энэ оны эцэс гэхэд харьцангуй доогуур төвшинд барьж, ирэх оноос бага зэрэг өсгөхөөр тусгасан байна. Грекийн талын мэдээлснээр төлөвлөгөөнд энэ болон ирэх онд хэмнэлтийн ямар нэг нэмэлт арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй аж. Грекийн эрх баригчид нийт 86 тэрбум еврогийн тусламж авна хэмээн найдаж буй юм. Мөн тус улсын эрх баригчид гэрээг аль болохоор хурдан баталж, Европын Төвбанкинд энэ сарын 20-ны дотор зээлийн ээлжит төлбөрөө барагдуулах ёстой. Грек улс өнгөрсөн долдугаар сараас ОУВС-д зээл дахин төлж эхэлсэн. Мөн Грекийн парламент шинэчлэлийн хоёр дахь багц арга хэмжээг сайшааснаар тус улс Европын холбооноос 86 тэрбум евро олгох тусламжийн талаар хэлэлцэх боломтож болжээ.

Сэтгэгдэл (0)