Газрын тосны үнэ ирэх онд 20 хувиар буурна
- 2015-08-12
- Дэлхий
- 0

Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн тооцоолсноор ирэх онд Иран улс газрын тосны зах зээлд эргэн ирснээр тус түүхий эдийн үнэ 10 ам.доллараар буюу ойролцоогоор 21 хувиар буурах магадлалтай ажээ. Ираны цөмийн хөтөлбөрийн тухай гэрээ хүчин төгөлдөр болж, тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээнүүдийг цуцалснаар зах зээл дэх газрын тосны нийлүүлэлт өдөр тутам нэг сая баррель, цаашид ч нэмэгдэх боломжтойг Дэлхийн банкны вебсайтад нийтэлсэн шинжээчдийн дүгнэлтэд өгүүлжээ. Ирэх есдүгээр сард нийлүүлэх брент буюу хамгийн үнэтэй маркийн газрын тосыг нэг баррелийг нь 50.4 ам.доллараар арилжиж буй юм.

Сэтгэгдэл (1)
JK (203.169.54.14)
Benzinii uniig buulgamaar bhiin ilt oilgomjtoi iim hyamdhan bolchood bhad