Алан хядагчдын иргэншлийг цуцална
- 2015-08-12
- Дэлхий
- 0

Тажикистанд Иргэнш-лийн тухай шинэ хуулийг пар ламентын хоёр танхим баталсны дараа Ерөнхийлөгч Эмомали Рахмон гарын үсэг зурж хүчин төгөлдөр болжээ. Шинэ хуулиар эх орноо орхиж, алан хядах байгууллагад элссэн Тажикстаны иргэдийг иргэншлээсээ хасахаар болсон байна. Мөн Тажикистаны нутагт мэндэлсэн хүнийг эцэг эхийнх нь иргэншлээс үл хамааран Тажикстаны иргэн хэмээн тооцохоор болжээ. Тажикистаны Дотоод хэргийн яамны мэдээллээс үзэхэд тус улсын 519 иргэн “Исламын улс” бүлэглэлд элсэн байлдаж буй бол 150 хүн Ирак, Сирийн нутагт амь насаа алдсанаас гадна 39 хүн эх орондоо сайн дураараа эргэн ирж, гэм буруугаа хүлээснээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн аж. Албан бус тоо баримтаас үзэхэд тус улсын 2000 гаруй иргэн “Исламын улс” бүлэглэлийн талд байлдаж буй гэнэ.

Сэтгэгдэл (0)