Хятад улс юанийн ханшийг дахин буурууллаа
- 2015-08-13
- Дэлхий
- 0

Хятадын эрх баригчид хоёр дахь өдрөө дараалан ам.доллартай харилцах юанийн ханшийг бууруулжээ. Юанийн ханшийг энэ удаа1.62 хувиар бууруулсан тухай мэдээ гарсны дараа Азийн хөрөнгийн биржүүдийн үзүүлэлтүүд, түүхий эдийн үнэ дахин буурсан байна. Хятадын Ардын банкнаас мягмар гаригт юанийн ханшийг эхний удаад 6.22-6.33 болгон бараг хоёр хувиар бууруулахад дэлхийд хоёрдугаарт орох тус улсын эдийн засгийн төлөв байдлын талаар түгшиж буйгаа илэрхийлсэн эдийн засагчдын байр суурь бүхий мэдээлэл гарч эхэлсэн юм. Хятадын эрх баригчид мягмар гаригт юанийн ханшийг өөрчлөхдөө 2005 оноос хойш хамгийн их хэмжээгээр бууруулсан байна.
Д.БОЛД

Сэтгэгдэл (0)