Х.Клинтон цахим шуудангийн серверээ мөрдөгчдөд шилжүүлэв

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Клинтон хувийн цахим шуудангийн серверээ Холбооны мөрдөн товчооны(ХМТ) мөрдөгчдөд шилжүүлжээ. Х.Клинтон Төрийн нарийн бичгийн даргын алба хаших хугацаандаа албан харилцаандаа хувийн имэйлээ ашиглаж, албаны захидал мэдээллээ төрийн архивт шилжүүлэлгүйгээр устгасан тухай дуулиант хэргийг шалгах ажил ийн дараагийн шатанд орсон байна. Үүнээс гадна Х.Клинтоныг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа гаргасан цахим мэдэгдлийн хуулбар бүхий флэшүүдийг ХМТ-ны мэдэлд шилжүүлэх аж. Х.Клинтон албаны мэдээллийг хувийн имэйл хаягаар илгээж, нууц мэдээллийг дамжуулах тухай дотоод журмыг зөрчсөн тухай дуулиан өнгөрсөн гуравдугаар сард дэгдсэн юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)