Сибирь дэх түймрийн цар хүрээ нэмэгджээ

 

Сибирийн бүс нутаг дахь ойн түймийн цар хүрээ нэмэгдсэнийг“РИА Новости” агентлагаас мэдээлжээ. ОХУ-ын Сибирийн тойрог дахь ойн аж ахуйнуудын мэдээлснээр133 байршилд түймэр дэгдэж, 138532 га талбайг хамарсан байна. Мөн энэ долоо хоногт түймрийн талбай20 мянган га-гаар нэмэгдсэний ихэнх нь Эрхүү муж, Буриад, Тувад шинээр гарсан түймрийнх аж. Америкийн сансар судлалын НАСА агентлагаас“Терра” нэртэй хиймэл дагуулаас авсан түймрийн гэрэл зургийг өнгөрсөн даваа гаригт нийтэлсэн билээ. Уг гэрэл зургаас үзэхэд Байгаль нуур ойролцоох газар нутагт түймрийн хэмжээ нэг хоногийн хугацаанд гурав дахин нэмэгдсэн байжээ. Мөн түймрийн утаа ойролцоох нутагт ихээхэн түгж нисэх онгоц, хиймэл дагуулаас авсан зурагт түймрийн голомтуудыг тодорхойлох боломжийг хааж буй юм. Буриадын лам нар газар орондоо бороо хур оруулж, ган тайлахын тулд Байгаль нуурын эрэгт ном хурахаар төлөвлөж буйг Оросын хэвлэлүүдэд өмнө нь мэдээлж байв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (180.149.78.29)

    2015-08-13

    Оросын Сибир, Алс Дорнодод хятадууд олноор суурьших болсоны уршиг шүү дээ. Нэг хоёр жилийн дараа шатсан модоо бүгдийг нь ачаад Хятад руу явна.