Хятад цай Б.Обамаг Ким Чен Унтай “эвлэрүүлжээ”

 

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамаг Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай тэврэлдэж буй зурагтай цайны сурталчилгаа Хятадад гарсныг “The Huffington Post” сайтад мэдээлжээ. Хоорондоо эв түнжин муутай хоёр орны удирдагчдын дүрс бүхий сурталчилгааны зурагт хуудас“Энэ цайг уувал даян дэлхийн хүмүүс нэгдэнэ“ гэсэн тайлбартай аж. Сурталчилгаа хийж буй байгууллага их гүрний удирдагчдын зургийг ашиглахдаа зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус гэнэ. Хятад улсад мөрдөж буй Сурталчилгааны тухай хуулийн дагуу аливаа хүний нэр, зургийг сурталчилгааны зорилгоор ашиглахдаа тухайн хүний зөвшөөрлийг бичгээр авах ёстой аж. АНУ, БНАСАУ хоёр1950-аад онд дипломат харилцааагаа тасалснаас хойш албан ёсны харилцаагүй юм.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (112.72.13.65)

    2015-08-14

    Ким нь шууд цаазлана даа.өршөөл үгүй

  • (112.72.13.85)

    2015-08-13

    Гоёл эвлүүлэг хийжээ.